(사)다문화종합복지센터

다문화종합복지센터 소개

홈 Home > 법인안내 > 다문화종합복지센터 소개

Олон соёлт гэр бүлийнхэн шууд удирдан явуулдаг олон соёлт нэгдсэн халамжын төв нь 2010 оны 7 сарын 5 өдөр төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхээ авч 2012 онд орон даяар үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдээр зэрэглэлээ ахиулан өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд олон соёлт гэр бүлийн төлөөх төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахад анхааран туслаж, хамтран оролцож, ивээн тэтгэж ирсэн байгууллага болон ивээн тэтгэгчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Бидний зорилго
Төрийн бус байгууллагаㆍОлон соёлт нэгдсэн халамжын төв нь алгуур өсөн нэмэгдэж байгаа олон соёлт гэр бүлийн соёл, нийгмийн ялгааг даван туулж солонгос нийгэмд дасан суурьшихад туслахын тулд зөвлөгөө, сургалт, халамж, сайн санааны үйл ажиллагаа зэргийг зохион байгуулан эрүүл гэр бүлийг бүтээн аз жаргалтай амьдархад туслах зорилготой юм.
Зөвлөгөө өгөх
Зөвлөгөө өгөх хөтөлбөрөөр дамжуулан олон соёлт гэр бүлийн үндсэн асуудал болох хэл яриа болон соёлын ялгаанаас үүдсэн эхнэр нөхөрийн зөрчилдөөн, солонгосын нийгэмд дасан зохицоход үүсэх хүндрэл, гэр бүлийн маргааныг эх хэлээрээ зөвлөгөө аван шийдэхэд туслаж байна. Түүнчлэн солонгос нөхөрүүдэд зориулан мэргэжилийн зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгон гэр бүлийн амьдрал дээр тохиолдох асуудлуудыг эхнэр нөхөр хамтдаа шийдэн урагшлахад туслаж байна.
Сургалт боловсролын хөтөлбөрөөр
Сургалт боловсролын хөтөлбөрөөр олон соёлт 2дагч үеийн хүүхдүүдэд зориулж глобал эрин үеийн олон соёлт гэр бүлийн хувьд өөрийн бахархалтай байж, өөрийн онцлог давуу шинж чанараа зөвөөр төлөвшүүлэн бэхжүүлэхэд туслаж байна. Түүнчлэн эрүүл гэр бүлийн харилцааг бүрдүүлэхийн тулд эхнэр нөхөрийн сургалт, хүүхдийн сургалт, олон соёлын сургалт, мэргэжилийн багш бэлтгэх шатчилсан сургалт зэрэг олон соёлт гэр бүлийн төлөө өвөрмөц тохирсон хэлбэрийн сургалтыг явуулж байна.
Туслан дэмжих
Туслан дэмжих ажиллагаа нь олон соёлт гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлж, байр сууриа олж солонгосын нийгэмд сууршихад зориулан бүрэн цогц халамжын үйлчилгээг үзүүлэхийн төлөө анхааран ажиллаж олон соёлт гэр бүлийнхэн өөрсдийн хүч чадвараа бэхжүүлэн бие даахад туслаж байна.
Сайн санааны үйл ажиллагаагаар
Сайн санааны үйл ажиллагаагаар олон соёлт гэр бүлийн дундаас туслалцаа шаардлагатай хувь хүн болон байгууллагад үнэ төлбөргүй шууд үйлчилгээг үзүүлдэг.